БУЛГАН: Энэ онд ойжуулалт хийх талбайг нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-02-07 16:12:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд ойжуулалт хийх талбайг өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдүүлжээ. Өнгөрсөн онд 50 га талбайд ойжуулалт хийж байсан бол энэ жил Бугат, Бүрэгхангай, Орхон, Хишиг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөр сумын 100 га талбайг ойжуулахаар аймгийн төсөвт 356,0 сая төгрөг батлаад байна. Мөн доройтсон газрын нөхөн сэргээх, элсний нүүдэл, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Баяннуур, Дашинчилэн сумын 4,0 га газарт ойн зурвас байгуулахаар шийдвэрлэжээ.

Аймгийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас зөвхөн ой, усны нөөц хамгаалах чиглэлийн зардалд энэ жилд 4,0 тэрбум шахам хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн нь өнгөрсөн оныхоос бараг 20,0 хувь өссөн байна.

Холбоотой мэдээ