ОРХОН: Снөүбоардын тэмцээнд 40 тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-07 10:41:04
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монголын Бүх ард түмний спортын өвлийн XVI, Хүүхдийн өвлийн спортын VII наадам өчигдөр Снөүбоардын тэмцээнээр эхэлж  өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.  Тус тэмцээнд Хан-Уул, Багануур, Баянзүрх, Төв, Орхон аймгийн 40 тамирчин оролцсон юм.

Снөүбоардын тэмцээн насанд хүрэгчид, өсвөрийн, 14 хүртэлх насны гэсэн гурван ангиллаар, фрийстайл, параллель слалом эмэгтэй, эрэгтэй төрлөөр болов.

Тэмцээний эхний гурван байрны шилдгүүдийг танилцуулъя.


Насанд хүрэгчид Снөүбоардын эрэгтэй 

1.       Бэгзсүрэн Дамдиндорж /Сонгинохайрхан дүүрэг/

2.       Ганбаатар Ганзориг / Багануур дүүрэг/

3.       Ганбаатар Зоригт /Баянзүрх дүүрэг/


15-18 хүртэлх нас Снөүбоард слалом Эмэгтэй

1.     Ганболд Анхбаяр /Орхон аймаг/ 

2.     Ялалт Энх-Үүл /Чингэлтэй дүүрэг/

3.     Үржинсүрэн Анударь/Баянгол дүүрэг/

14 хүртэлх нас Снөүбоард-Фрийстайл Эрэгтэй 

1.     Түмэн-Өлзий Тэнүүн/ Төв аймаг/

2.     Баттүшиг Тогтуун / Баянзүрх дүүрэг/

3.     Мөнхзалгамж Тэгшдүүрэн /Сүхбаатар дүүрэг/

14 хүртэлх нас Снөүбоард-Фрийстайл Эмэгтэй 

1.     Мөнхчулуун Есүй/ Баянгол дүүрэг/

2.     Сандагдорж Эгшиглэн/ Баянзүрх дүүрэг/

15-18 нас Снөүбоард-Фрийстайл Эрэгтэй 

1.     Түмэн-Өлзий Ирмүүн/ Төв аймаг/ 

2.      Алтанзул Пүрэвдаваа /Сонгинохайрхан дүүрэг/

3.     Эрдэнэчулуун Цэлмүүн / Чингэлтэй дүүрэг/

Снөүбоард-Фрийстайл Эрэгтэй 

      1.Ганбаатар Ганзориг / Багануур дүүрэг/

     2.Мөнхөө Шинэтөр / Баянзүрх дүүрэг/

     3.Мягмарсүрэн Мөнх-Ертөнц / Орхон аймаг/

Снөүбоард-Фрийстайл Эмэгтэй 

    1.Ялалт Энх-Үүл /Чингэлтэй дүүрэг/

   2. Үржинсүрэн Анударь/Баянгол дүүрэг/

14 хүртэлх нас Параллель слалом Эрэгтэй 

   1.Түмэн-Өлзий Ирмүүн /Төв аймаг/ 

   2.Мөнхзалгамж Тэгшдүүрэн /Сүхбаатар дүүрэг/

   3.Батхишигийн Тогтуун / Баянзүрх дүүрэг/

14 хүртэлх нас Параллель слалом Эмэгтэй 

    1.Мөнхчулуун Есүй/ Баянгол дүүрэг/

   2.Сандагдорж Эгшиглэн/ Баянзүрх дүүрэг/

15-18 хүртэлх нас Снөүбоард слалом Эрэгтэй 

1.     Түмэн-Өлзий Ирмүүн /Төв аймаг/

2.     Тэрбиш Эрмүүн / Баянгол дүүрэг/

3.     Эрдэнэчулуун Цэлмүүн / Чингэлтэй дүүрэг/ 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг өвлийн спортын наадамд Снөүбоардын төрөл нэмэгдэж байгаа нь энэ жилийн тэмцээний онцлог юм. Сүүлийн жилүүдэд снөүбоардын төрлийг сонирхож хичээллэх тамирчдын тоо нэмэгдэж байгааг дасгалжуулагчид хэлж байлаа. 

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор хоёрдугаар сарын 6-13-ны өдөр Орхон аймагт болно.




 

Холбоотой мэдээ