Согтуу жолооч хоёр хүн гэмтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-05 14:32:50

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  660 дуудлага  хүлээн авснаас зам тээврийн ослын  491  дуудлага бүртгэгджээ.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 117 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлжээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун салааны замд "Х.Элентра" маркийн авто машины жолооч Х нь "Х.Аксент" маркийн авто машинтай мөргөлдөж  жолооч Ц нарын хоёр хүнийг гэмтээсэн байна. Жолооч Х нь согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож явснаас ийм хэрэг үйлджээ.

Чингэлтэй дүүргийн нутаг 50 сургуулиас 5 дугаар сургууль орох замд марк дугаар нь тодорхойгүй авто машины жолооч  явган зорчигч 25 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсныг ЗЦГ эрэн хайж байна.

 

Ж.Батсайхан

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд