СҮХБААТАР: Бичигт боомтын зорчигч тээврийн үйл ажиллагааг ирэх сард эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-31 11:06:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бичигт боомтын зорчигч тээврийн үйл ажиллагааг сар шинийн баярын өмнө буюу хоёрдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай аймгийн Авто тээврийн төвийн дарга Э.Ниндэв мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор талууд хоёр удаа санал солилцож, бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар хэлэлцжээ.

Баруун-Урт-Улиастайн зорчигч тээврийн чиглэл батлагдсан. Гэвч тээврийн үйлчилгээ үзүүлэх компани одоогоор сонгогдоогүй байгаа аж. Тиймээс энэ үйлчилгээг эрхлэх компанитай хамтран ажиллах боломжтойг тэрээр хэллээ. Ингэснээр Баруун-Урт- Улиастай чиглэлд тогтмол зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж эхлэх юм. Өөрөөр хэлбэл иргэд тогтсон хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээгээр дамжуулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улиастай болон бусад хотоор зочлох боломж бүрдэх юм.

Цар тахлын улмаас түр хугацаанд хаалттай байсан Бичигт- Зүүнхатавч боомт 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нээгдэж хүрэн нүүрсний тээвэрлэлтийгТэгцэг дээр өдөрт таван тээврийн хэрэгслээр буюу чингэлгээр эхлүүлсэн. Өнгөрсөн онд 7 аж ахуйн нэгжийн 1183 тээврийн хэрэгслийн 3511 чингэлгээр 72401,7 тн хүрэн нүүрс экспортолжээ. 

Холбоотой мэдээ