Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.7 км төмөр замын төслийг эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар энэ онд 35 сая.тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр төмөр замаар тээх ачаа 26.8 хувиар нэмэгдэхээс гадна хөдлөх бүрэлдэхүүнийг 8 зүтгүүр, 800 вагоноор нэмж, Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгөхийг ЗТХЯ мэдээллээ.
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их
засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж,“Богдхан төмөр зам” төслийг үргэлжлүүлж,
барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд
хүргэхээр зорьж байна. Мөн
холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн 1399 км төмөр замын барилгыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод
ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын
төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг
эхлүүлэхээр ажлаа шат дараатай
төлөвлөөд байгаа аж.