Улсын хэмжээнд 13 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-23 08:05:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргуулж байна.


Нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 13 мянган мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ цахим системээр шинэчлэн гаргасныг АТГ мэдээлэв.


Мэдүүлгийг шинэчлэн гаргуулах хүрээнд Соёлын яам, ЭМЯ, Шүүх, УЕПГ, ШШГЕГ, Цэргийн тагнуулын газар, Татварын ерөнхий газар, НИТХ, НЗДТГ, Баянгол дүүргийн ЗДТГ, “Чингис хаан” ОУНБ дахь гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, тэдгээрийн харьяа байгууллагын мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдвээр танхим, цахимаар сургалт зохион байгуулж, 5 мянга гаруй мэдүүлэг гаргагчийг хамруулжээ.

Холбоотой мэдээ