Түүхий нүүрс түлдэг зуухыг халж, хийн түлшийг түлхүү хэрэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2018 оноос өмнө 3000 гаруй уурын зуух байсныг үе шаттай буулгаж, газ ашиглах, төвийн шугамд холбож байна.
2019 онд 6-12 кВт-ын хүчин чадалтай 2226 уурын зуух, мөн 100-аас дээш кВт-тай 600
гаруй уурын зуух буулгажээ. Одоогоор
70 байршилд уурын зуух байгаагаас 50 нь идэвхтэй
ажилладаг. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Эдгээр зуух
хуучны технологитой тул түүхий нүүрс хэрэглэдэг. Улаанбаатар хотыг
тойрсон холын бүсүүд буюу Морингийн даваа, Шувуун фабрик, Гачууртад байрлан, түүхий нүүрсийг ашиглахдаа шигшиж, ангилж хэрэглэдэг. Ингэж ангилсан эрчим хүчний
нүүрсийг Дулааны 3, 4 дүгээр цахилгаан станцад
ашигладаг. Мөн түүхий нүүрс түлж буй бүх зууханд утаа баригчийг суурилуулан,
нойтон, хуурай шүүгч суулгасан. Эдгээр зуухыг хийн түлш рүү үе шаттай шилжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллахаар ярилцаж байна”
хэмээлээ.