СЭЛЭНГЭ: Хүйтний эрч эрс чангарч 39-44 градус хүрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-25-ны
хооронд Сэлэнгэ аймгийн нутгаар хүйтний эрч чангарч Орхон, Сэлэнгэ, Хараа,
Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -39-44 градус, өдөртөө -25-30 градус, бусад
сумын нутгаар -31-36 градус, өдөртөө
-22-27 градус хүрч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Аймгийн Ус, цаг уур орчны
шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2023 оны 1 дүгээр сарын 21-нд Сэлэнгэ
аймгийн нутгаар цас орж, зарим газраар зөөлөн цасан шуурга шуурна.
Ойрын өдрүүдэд хүйтний
эрч чангарч 1 дүгээр сарын 19-20-ны 20.00 цаг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн
нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө
-28-33 градус, өдөртөө -16-12 градус хүйтэн
байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ.
Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 4-9 метр. Шөнөдөө -28-30 градус, өдөртөө -17-19 градус хүйтэн байна.