“Бүс ба Зам” эдийн засаг, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааны форум болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2023-01-11 16:24:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Байгаль орчны холбооноос 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан “Бүс ба Зам” эдийн засаг, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааны форумд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал урилгаар оролцлоо.


Тэрбээр тус форумд “Ногоон хөгжилд тулгамдаж буй эрсдэл, сорилт” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, тулгарч буй асуудал болон Монгол, Хятад хоёр улсын эдийн засаг, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар танилцуулав.


Энэхүү форумыг “Бүс ба зам” ногоон хөгжлийн хамтын ажиллагаа, шинэ загвар, шинэ боломж, шинэ ирээдүй” болон “Торгоны зам ба Их суваг” экологи, соёлын солилцоо, хамтын ажиллагаа, хамтын бүтээн байгуулалт, хамтын хөгжил, хамтын хожил” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.


БНХАУ-ын 12 дахь удаагийн Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны орлогч дарга Лю Шяофөн форумыг нээж, Хятад улсын Байгаль орчны яамны дэд сайд Жао Инмин үг хэлсэн бөгөөд Гайана Улсын Ерөнхийлөгч Мохамед Ирфаан Али, Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг /IRENA/-ийн ерөнхий захирал Франческа Ла Камера, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн /UNEP/-ийн Хятад дахь төлөөлөгч Ту Руйхө зэрэг албаны хүмүүс цахимаар болон биечлэн оролцож, үг хэлэв.


Форумын үеэр “Бүс ба Зам” эко-аж үйлдвэрийн хамтын ажиллагааны ажлын хороо байгуулах ёслол болж, албан ёсны гэрчилгээг гардуулжээ.


Холбоотой мэдээ