Обама дүрвэгчдийн асуудлаар дээд түвшний уулзалт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр буюу есдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгч Барак Обама дээд түвшний уулзалт зохион байгуулж, Сирийн дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэх дараагийн алхмуудын талаар үг хэлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри даваа гарагт мэдэгдлээ.
Өнгөрсөн сард НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх газрын мэдэгдсэнээр, таван жилийн өмнө иргэний дайн эхэлснээс хойших хугацаанд Сирийн 4.8 сая гаруй иргэн дүрвээд байна.
Ерөнхийлөгч Обама 2015 онд “ирэх жил бид Сирийн 10 мянган дүрвэгчийг хүлээж авна” гэж амлаж байсан юм.
Жон Керри хэлэхдээ “Сирид гарах гарцгүй болж бүслэгдсэн хүмүүст туслахын тулд бид илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна” гээд “манай улс Сирийн 10 мянган дүрвэгчийг хүлээж авах амлалтаа өнгөрсөн онд биелүүлсэн. Сирийн хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх асуудлаарх удирдагчдын дээд түвшний уулзалтыг Ерөнхийлөгч Обама хийнэ” гэжээ.
Г.Доржханд