"Шинэ үе 999" салон хаягаа монгол бичгээр бичжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-29 23:55:35

Булган аймгийн төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь гаднах хаягаа монгол бичгээр бичжээ.

Харин ТББ болоод хувийн хэвшлийхнээс ердөө ганцхан газар монгол бичгээр хаягласан хаягтай байна. Энэ нь "Шинэ үе 999" салон юм. Тус салон нь үсчин, гоо сайхан, халуун ус, фитнесс, аэробик,  саунтай бөгөөд үүсэн байгуулагдаад 5 жилийн нүүрийг үзэж байна. Нэг жилийн өмнө хаягаа монгол бичгийг оролцуулан Булган аймагт хэвлүүлжээ. Үндэсний хэл бичгээ дээдлэх, бусдад үлгэр жишээ үзүүлэх зорилгоор хаягаа монгол бичгээр хэвлүүлжээ.

                                                                                                                                                                               П.Батням

Холбоотой мэдээ