МАН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаа завсарлаж, үдээс хойш үргэлжлүүлэхээр товлосон ч Хууль зүйн байнгын хорооны хуралтай холбогдуулан хойшлуулжээ.
Тус намын бүлэг үдээс өмнө хуралдаж энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн. Улмаар хуралдаанаа үдээс хойш хүртэл завсарлуулсан ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас шалтгаалан маргааш 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Н.Туяа