“Энтертаймент медиа”-г уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-03 10:38:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад “Энтертаймент медиа” спорт менежментийн воркшоп үйл ажиллагаа энэ сарын сүүлээр болох гэж байна.


Уг үйл ажиллагаанд АНУ-ын Харвардын Бизнес сургуулийн профессор Анита Элберси болон “Дисней энд Пиксарын бүтээлч байдал, инновацийн ID8, “Хүн бүрд инновацийн ДНК суулгах” хөтөлбөрийн үндэслэгч Данкан Уардл нарын олон улсын томоохон, тухайн салбартаа тэргүүлэгч, нэрд гарсан мэргэжилтнүүд оролцон хамтран зохион байгуулах аж. Тухайлбал, АНУ-ын Харвардын Бизнес сургуулийн профессор Анита Элберси гэхэд дэлхийн энтертаймент бизнесийн супер одуудтай хамтран ажилладаг байна.


Манай улсад зохиогдох “Энтертаймент медиа” үйл ажиллагаанд Харвардын болон Дисней пиксарын Америкийн нэрд гарсан мэргэжилтнүүд оролцохоор ирж байна.


Воркшоп үйл ажиллагаагаар дэлхийн глобал энтертаймент, медиа салбарын 2.3 триллион буюу их наяд ам.долларын зах зээлд Монголын энтертаймент бизнесийн гарах боломжийг тодорхойлж суралцах, хамтрах талаар хэлэлцэх юм.




Дээрх үйл ажиллагааг бизнесийн төлөөллийн олон нийтийн байгууллага МҮХАҮТ уул уурхайн бус экспортыг дэмжих зорилго болон Засгийн газраас баталсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Бизнесийн академитай хамтран зохион байгуулж байгаагаа мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ