ГОВЬ-АЛТАЙ: Физик, математикийн хичээлийн сургалтад 90 гаруй багш, сурагчид хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-26 14:43:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд физик, математикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.

     

Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд физик, математикийн хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгах, сурагчдын физикийн шинжлэх ухааны авьяас сонирхлыг хөгжүүлэх, физикт дуртай болгох, физик, математикийн мэргэжлийн багш нарын онол, арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, математик, физикийн хичээлийн агуулгын залгамж холбоог сайжруулах, улсын физикийн олимпиадын бэлтгэл үйл ажиллагааг сайжруулах зорилгоор физик, математикийн хичээлийн вакуум сургалтыг аймгийн ЗДТГ, БШУГ, Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуультай хамтран зохион байгуулав.


Сургалтыг урилгаар МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, Монголын физикийн олимпиадын холбооны гишүүн доктор, дэд профессор Д.Улам-Оргих, Монголын физикийн олимпиадын 9 удаагийн аварга, Грийн сургуулийн Физикийн багш Б.Түвдэндорж нар удирдан явууллаа. Сургалтад тус аймгийн ЕБС-ийн 32 физикийн багш, 25 математикийн багш физикийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах сонирхол бүхий 9-12-р ангийн 32 сурагч хамрагдсан юм. 

Холбоотой мэдээ