ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 5,8 сая толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-21 11:13:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 23 сум 1 тосгоны 129 багийн нутагт 19240 малчин өрхөд 5,8 сая толгой мал өвөлжиж байна.

Тус  аймгийн хэмжээнд нийт 17 сумаас 838 өрхийн 356,9 мянган толгой мал отроор өвөлжихөөс гадна аймгийн нутагт 4 сумын 11 өрхийн 3,4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 14 сумын 189 өрхийн 148,9 мянган толгой мал, Хилийн зурвас нутагт 5 сумын 177 өрхийн 48,8 мянган толгой мал байна.  

Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4 сумын 337 өрхийн 112,1 мянган толгой  мал, сум дундын отрын бүс нутагт 1 сумын 64 өрхийн 37,8 мянган толгой  мал  тус тус өвөлжиж  байна. Мөн Алаг-Эрдэнэ суманд Завхан аймгийн Сонгино сумын 2 өрх, Тариалан суманд Завхан аймгийн Тэс сумын 1 өрх, Баянхайрхан сумын 2 өрхийн нийт 5 өрхийн 5291 толгой  мал отроор өвөлжиж байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ