Ч.Батбуян гимнастикийн Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-19 15:56:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аэробик, гимнастикийн 33 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Япон улсын нийслэл Токио хотод боллоо.


Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн гимнастикч Ч.Батбуян өсвөрийн 15-17 насны ангилалд мөнгөн медаль хүртжээ.


Ч.Батбуян өмнө нь 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол 2018 онд ДАШТ-д 6 дугаар байрт шалгарсан юм. Мөн энэ жил Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн.


Ташрамд сонирхуулахад, Аэробик, гимнастикийн 33 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсаас олон улсын шүүгч Б.Оюун дэнсэлсэн байна.

Холбоотой мэдээ