Хүүхдийн зусланд хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:45:35

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга С.Баясгалангийн ахалсан ажлын хэсэг аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн харьяа Зулзагын гол дахь “Хүүхдийн зуслан”-гийн хоолны заалны хуучин сандлуудыг ашиглалтаас хасах шийдвэр гаргажээ.

Тус зуслангийн  6, 3 дугаар байрыг 2014 онд 89 сая төгрөгөөр засварласан бол 2015 онд 20 сая төгрөгөөр 150 хүүхдийн иж бүрэн зөөлөн эдлэлийг “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар авсан. Харин энэ жил 200 ширхэг шинэ сандлыг хүлээн авснаар хуучин сандлуудыг ашиглалтаас хассан нь энэ юм. Тус зусланд зуны улиралд 8-10 ээлжээр нийтдээ мянга гаруй хүүхэд амардаг байна.

                                                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ