ДОРНОГОВЬ: 8.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-16 09:23:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 3-4-нд хуралдсан Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Х хуралдаанаар Сайншанд хотод томоохон бүтээн байгуулалт хийх хөрөнгийг баталжээ.

Ирэх  онд  улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын 8.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Дээрх хөрөнгө оруулалтаар Сайншанд суманд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хот тохижилт, зам засвар, шинэчлэл, Ханбаянзүрх хайрхан, Хамарын хийд, Энергийн төвийн гэрэлтүүлэг, авто зам, авто зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтыг өрнүүлнэ хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд дурдахад  тус суманд 2020 онд 2.5 тэрбум, 2021 онд 9.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ.

Холбоотой мэдээ