СЭЛЭНГЭ: Нэг шөнийн дотор хоёр автомашин шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас олон нийтэд хандаж, анхаарал
болгоомжоо дээшлүүлж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй, автомашин
техник асааж ажиллуулах, гэрийн галлагаа хийх зэрэгт сонор сэрэмжтэй байж,
аюулгүй байдлыг бүрэн хангахыг онцгойлон анхаарууллаа.
Сэлэнгэ
аймгийн хэмжээнд зөвхөн нэг шөнийн дотор, тодруулбал энэ сарын 12-13-ны
өдрүүдэд автомашин шатсан дуудлага аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 36
дугаар ангид 2 удаа ирсэн байна.
Тодруулбал, тус аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг Гангын тохой гэдэг газар автомашины чиргүүлд өвс шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиход иргэн Б-гийн эзэмшлийн 8 метрийн
урттай чиргүүл шатаж байсныг Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба
хаагч, 1 автомашин техник
хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллан унтраажээ.
Мөн
Сүхбаатар сумын 5 дугаар багийн 5 дугаар хэсэгт автомашин шатаж байна гэсэн
дуудлагын дагуу очиход иргэн Н-ийн эзэмшлийн автомашин шатаж байсныг мөн ангийн
6 алба хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр галыг бүрэн унтрааж эзэнд нь
хүлээлгэж өгчээ.