АРХАНГАЙ: Ойн нөөц ашигласны төлбөрт 356.2 сая төгрөгийг хуримтлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-15 12:13:59

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас Ойн тухай хууль, тогтоомж болон ойгоос мод бэлтгэх журам, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллажээ. 


2022 онд “Ойгоос хэрэглээний болон галын түлээний мод бэлтгэх дээд хэмжээг тогтоох тухай” аймаг, сумдын ИТХ-ын тогтоолуудыг үндэслэн ойн хөнөөлт шавж, түймэр, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр цаашид ургах чадваргүй болж үхэжсэн, унасан, хатсан модыг цэвэрлүүлэх, ойн санг эрүүлжүүлж, төлөв байдлыг сайжруулах зорилгоор Цэнхэр, Булган, Хангай, Тариат, Ихтамир, Жаргалант, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Чулуут, Ихтамир, Батцэнгэл сумын ойн сангийн 175 га талбайд унанги болон хатсан модны нөөц тогтоох талбай тусгаарлалтын ажлыг Сум дундын ойн ангиудаар гүйцэтгүүлжээ. Өөрөөр хэлбэл, нийт 101.0 мянга гаруй хэрэглээний болон галын түлээний модыг иргэд аж ахуйн нэгж, байгууллагаар технологийн дагуу бэлтгүүлж, ойн нөөц ашигласны төлбөрт 356.2 сая төгрөгийг хуримтлуулжээ. 


2017 онд зохион байгуулсан ой зохион байгуулалтын судалгааны ажлын дүнгээр аймгийн хэмжээнд 94076 га талбайд 4065310 шоометр босоо хатсан болон унанги модны нөөцтэй гэж гарсан.



Холбоотой мэдээ