Москвад агуулахад гал гарсны улмаас 17 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-27 23:57:17

МОСКВА. /Prensa Latina/. Оросын нийслэл Москва хотын зүүн хойд хэсэгт орших нэгэн агуулахад өнөөдөр гал гарсны улмаас 17 хүн амиа алджээ.

Гал сөнөөгчид 200 хав.дөр. км талбайг хамарсан галыг унтраасан байна.

Тус хотын дарга Сергей Собянин твиттер хуудсандаа “харамсалтай нь, бид галаас аврагдсан 12 хүний нэгнийх нь амийг аварч чадсангүй” гэжээ.

Уг агуулахын нэгэн цоожтой өрөөнөөс 16 цагаачийн цогцсыг гал сөнөөгчид олсон юм. Тэдний дийлэнх нь Киргизстаны иргэд бөгөөд тэнд ажиллаж, амьдардаг байжээ.

Галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

Орост Киргизстаны 500 мянга орчим иргэн ажилладаг гэнэ. Тэдний дийлэнх нь хүнд хэцүү нөхцөлд ажиллаж, амьдардаг ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ