“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай худалдан авах ажиллагаа, нүүрс тээвэр, борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-14 08:41:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтнуудад одоогоор хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 7 хэрэг нээн мөрдөн шалгаж байна.


Тэдгээр албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгон хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.


“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Худалдан авах ажиллагааны талаар дээрх хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна. Тавантолгой нүүрсний уурхай, Цагаанхад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл одоогоор 398 хуулийн этгээд нүүрс тээвэрлэжээ.


Тус төрийн өмчит компанитай нүүрс тээвэр, худалдан авалт, борлуулалт хийсэн аж ахуйн нэгж, компани, гэрээ, үнийн дүн, түүний үүсгэн байгуулагч, захирлуудын талаарх мэдээллийг Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр АТГ-аас нийтэд мэдээлж байна.


Тавантолгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэр хийж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл:

https://iaac.mn/uploads/users/1279/files/teevrin%20compani.pdf


"Эрдэнэс Тавантолгой" ХК төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл: 

https://iaac.mn/uploads/users/1279/files/hudaldan%20avalt.pdf


"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалтын мэдээлэл: 

https://iaac.mn/uploads/users/1279/files/Borluulalt.pdf

Холбоотой мэдээ