Арц суурийн застав 40 жилээ тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-08-27 01:19:23

Завханы Тэс суман дахь хилийн 0277 дугаар ангийн ууган заставуудын нэг “Арц-суурь”-ийн застав үүсгэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой боллоо.

Ойн арга хэмжээний хүрээнд заставын бэлдсэн албаны нохой, албаны морьдын үзүүлэх сургууль болж бэсрэг наадам болжээ. Үндэсний бөхийн барилдаанд улсын залуу харцага Д.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн харцага П.Өсөхбаатар үзүүрлэсэн байна. Дааганы уралдаанд Тэс сумын алдарт уяач Г.Чинбатын хүрэн, соёолон насны хурдан морьдын уралдаанд Баянтэс сумын Жавхлан багийн иргэн Б.Бат-Очирын дэлгэр хээр, их насны морьдын уралдаанд Баянтэс сумын Бужир багийн иргэн Г.Чингүнжавын гоё халтар тус тус түрүүлж торгон жолоогоо өргүүллээ. Харин үндэсний сурийн харваанд харваач Батбор түрүүлжээ. Мөн үеэр ангийн үлээвэр хөгжмийн “Алтан бүрээ” хамтлагийн уран сайханчид хүндэтгэлийн концерт тоглож хилчдийн  авъяас чадвар, албаны үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчилжээ.

Б.Мягмарсүрэн /Завхан/

Холбоотой мэдээ