Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-08-26 13:39:27

Энэ сарын 19-нд Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.

Сонгуулийн хорооны даргаар тус аймгийн МХГ-ын дарга Ч.Энхбатыг томилсон ч албан ажлаар шилжих болсонтой холбогдуулан түүнийг чөлөөлж аймгийн ИТХ-ын ажилтан Н.Хонгорзулыг сонголоо.

Сонгуулийн хорооны Нарийн бичгийн даргаар тус аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхтуяа ажиллах бол гишүүдэд МХГ-ын хэлтсийн дарга У.Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын Санхүү Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Содхүү, мэргэжилтэн Ч.Анхтуяа, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Х.Сайнбаяр, ерөнхий боловсролын II сургуулийн бичиг хэргийн ажилтан Б.Одончимэг, I сургуулийн багш С.Ариунтунгалаг, Б.Сайнжаргал нар ажиллана.

Сумын ИТХ-ын ээлжит сонгууль ирэх 10 дугаар сарын 19-нд болно.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ