Цэнхэрмандал суманд газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-26 09:09:53

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  төвөөс зүүн хойд зүгт 30 км-ийн зайд энэ сарын 24-нд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээллийг Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Газар хөдлөлт тус сумын Асгат багийн Налуу гэдэг газар /E-109°43′00″ N-47°90′00″/ болжээ. Мэдээллийн дагуу ОБЕГ-аас аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан Цэнхэрмандал сумын   Засаг даргатай холбогдоход “Ард иргэдэд газар хөдлөлтийн чирэхийлэл мэдрэгдээгүй. Хохирол учраагүй байна” гэжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ