МУИС-ийн шинэ элсэгчдэд зориулсан өдөрлөг болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-08-25 18:02:55

2016-2017 оны хичээлийн жилд МУИС-д шинээр элсэгчдэд зориулсан чиглүүлэх, танилцуулах өдөрлөг өнөөдрөөс эхэллээ.

Өдөрлөгт оролцсоноор элсэгчид тус сургуулиас үзүүлж буй үйлчилгээ, сургалт, хичээл сонголттой холбоотой мэдээ мэдээлэл, СиСи мэдээллийн систем түүний хэрэглээ, номын сангийн үйлчилгээ, оюутны байгууллага клубуудын талаарх мэдээлэл зөвлөгөөг цогцоор нь авах боломжтой.

Мөн элсэгчдэд зориулж Голомт, Хаан банк карт нээх, нийгмийн даатгал /эрүүл мэндийн/ даатгалын үйлчилгээг үзүүлж байна. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн элсэгчид, тэдний эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын арга барил, судлах хичээл, төлбөр санхүүгийн талаарх мэдээллийг нэг цэгийн үйлчилгээгээр авч байгаа нь цаг хэмнэсэн ажил болсныг хэлж байна.

Тус өдөрлөг энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ