ӨВӨРХАНГАЙ: Барлах урлагийн бүтээлээр үзэсгэлэн нээлээ

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2022-11-28 18:53:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн зураач, урчуудын “Барт хүрээ” ТББ, Монголын урчуудын эвлэлийн Өвөрхангай аймаг дахь салбар хамтран “Барлах урлаг” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

 

Үзэсгэлэнд аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 100 гаруй модон бараас 34 бар, Ганданпунцоглин хийдийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа мод, зэс бүхий 16 бар, МУЭ-ийн гишүүн зураач Д.Доржсүрэнгийн уран бүтээл, зураач Н.Байгалмаагийн торон хэвлэлийн бүтээлийг тус тус дэлгэж байна. Үзэсгэлэн 12 дугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.

 

Барлах урлаг нь зураасан зургийн буюу график урлагийн бие даасан төрөл аж.