ӨВӨРХАНГАЙ: Өнгөрөгч тав хоногт 1028 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-22 14:41:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан болж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу аймгийн удирдлагаас үүрэг чиглэл өглөө.


Өнгөрөгч 7 хоногийн ажлын өдрүүдэд 70321111 утсаар 15 иргэн хандаж, 12 асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Тухайлбал, аймгийн БОЭТ-ийн сувилагчид хайхрамжгүй ажилладаг, сурагчдаас урлагийн үзлэгийн болон бусад асуудлаар мөнгө татдаг, зарим байрны халаалт дулаан муу, гэр хороололд цахилгааны хүчдэл уналт ихтэй байгаа талаар гомдол тавьжээ. Мөн 1028 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.


Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн дээрх асуудалтай холбогдуулан чиглэл өгсөн юм. Байгууллага чиг үүргийнхээ хүрээнд дотроо зохицуулж болохоор ажлыг хийгээгүйгээс болж, иргэд, олон нийтэд чирэгдэл, бухимдал үүсгэж байгааг тэрбээр анхаарууллаа. 

Холбоотой мэдээ