Улсын хэмжээнд 413.9 мянган тонн үр тариа хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-17 13:13:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 10 сарын статистик үзүүлэлтийг танилцуулах үеэр энэ оны ургац хураалтын явцыг мэдээллээ.


10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 413.9 мянган тонн үр тариа хураан авчээ. Түүнчлэн:

  • 211.2 мянган тонн төмс,
  • 139.8 мянган тонн хүнсний ногоо,
  • 153.3 мянган тонн таримал тэжээл,
  • 46.7 мянган тонн техникийн ургамал,
  • 869.9 мянган тонн хадлан,
  • 28.8 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.

Нийслэл Улаанбаатар хот болон Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Увс, Дорнод аймагт бэлтгэсэн хадлан 177.1 тонноос 33.1 мянган тонноор буюу 1.8-47.9 хувиар нэмэгджээ. Харин бусад аймагт 15.2 тонноос 115.1 мянган тонноор буюу 0.3-90.6 хувиар тус тус буурчээ. 



Холбоотой мэдээ