БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн удирдлагууд сумдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-15 14:03:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын баг энэ сарын 10-ны өдрөөс хөдөө сумдад ажиллаж байна.


Аймгийн удирдлагууд 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг авч байгаа. Түүнчлэн  өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, ард иргэдэд төр засгийн бодлого, шийдвэрийг танилцуулж байна.  


Ажлын баг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Дэлүүн, Булган суманд, 14-ний өдөр Алтай, Буянт суманд ажилласан. Энэ үеэр дээрх сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт шалгахын зэрэгцээ гэнэтийн нөхцөл байдалд авах шуурхай арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.


Мөн орон нутгийн иргэдийн асуусан асуултад ажлын багийн гишүүд болох аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль, Онцгой байдлын газрын дарга З.Азат, Цагдаагийн газрын дарга Ө.Танат, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Татварын хэлтсийн дарга А.Камелият, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Амангүл нарын албан тушаалтнууд хариулт өгөв.


Аймгийн удирдлагууд энэ долоо хоногт бусдад суманд үргэлжлүүлэн ажиллах юм. 

Холбоотой мэдээ