ХОВД: "Номтой нөхөрлөе" хандивын аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-12 10:20:30

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд  “Номтой нөхөрлөе” сэдэвт номын хандивын аян өрнөж байна.


Тус аяны зорилго нь 
иргэдийн ашиглахгүй байгаа номыг цуглуулж хадгалан хамгаалахын зэрэгцээ хүүхэд багачууд болон иргэдийн танин мэдэх, номтой нөхөрлөх, номыг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх, номын сангийн сан хөмрөгийг сайжруулахад чиглэж буй.

Аяны үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ. 


Номын аянд Ховд аймагт ажиллаж
, амьдарч байгаа иргэн, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага бүрэн хамрагдахыг уриаллаа. Иргэд өөрийн хандивлаж буй ном, сурах бичгийн хавтас болон хуудас бүрэн эсэхийг сайтар шалгаж, өнгө үзэмжийг засч сайжруулан Хүүхдийн ордон”-ы нэг давхарт хүлээлгэн өгөх боломжтой

Ингэснээр дотуур байрны номын сангийн орчин, нөхцөл сайжирч, номын фонд баяжилтыг нэмэгдүүлэх, хүүхдийг эцэг эхтэйгээ хамтран ном унших орчин бий болгох давуу талтай аж. 


Энэхүү аяныг Ховд аймгийн Г
эр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийтийн номын сан, Залуучуудын холбоо, тус аймгийн Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж байна. 

  

 

Холбоотой мэдээ