ДОРНОГОВЬ: Мэргэжлийн ангийг чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-09 12:41:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийг чадавхжуулах сургалтыг Сайншанд суманд зохион байгууллаа.


Тус аймгийн Засаг даргын энэ оны А/58 дугаар захирамж, Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага явуулах нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан сургалтад Сайншанд сумын ЗДТГ, Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 130 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж, гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.


Сургалтад оролцогчид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, Галын аюулгүй байдлын тухай хууль, мэргэжлийн ангийн дүрэм, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, эмнэлгийн анхны тусламж сэдвээр танхимын сургалт, хээрийн үүргэвчний бэлэн байдлын үзлэгт тус тус хамрагджээ.

Холбоотой мэдээ