Хүнсний хувьсгал 21 аймагт хэрэгжиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг орон нутагт албан ёсоор эхлүүлж, эрчимжүүлэх зорилготой "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг 21 аймагт зохион байгууллаа.
Орон нутагт зохион байгуулж буй тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ,
Орон нутгийн Засаг даргын тамгын газрууд, Хүнс, хөдөө аж ахуйн газрууд, Иргэдийн
төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгуулав.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг
зүүн 3 аймагт
ажиллалаа
ХХААХҮ-ийн
сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт
ажиллаж, тус аймгууд ирэх 4 жилд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын
үйлдвэрлэлээр 100 хувь хангахад орон нутаг ямар оролцоотой ажиллахыг
судаллаа. Ажлын хэсэгт:
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Х.Болорчулуун,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх
Б.Батбаатар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн
газрын дарга Я.Эрдэнэсайхан,
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар
тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ,
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын албаны хүмүүс ажиллалаа.
“Хүнсний Хувьсгалд”-д Хэнтий аймаг манлайлан оролцоно
/2022/10.30/ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Хэнтий аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун биечлэн оролцож, энэ хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө салбар яамнаас шуурхайлан ажиллаж байгаагаа онцлоод дараах бодлого, зорилтыг танилцуулав. Зөвлөгөөнд Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, иргэд, малчид, хөдөлмөрчид идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Сүхбаатар аймаг “Хүнсний Хувьсгал” хөдөлгөөнд нэгдлээ
/2022.10.31/ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Сүхбаатар аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөн зохион байгууллаа. Улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжилт, мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэлийг танилцууллаа. Сүхбаатар аймгийн удирдлага, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, "Хүнсний хувьсгал"-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Наран ургах нутаг Дорнод аймагт "Хүнсний
хувьсгал"-ыг эхлүүллээ
/2022.11.02/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол орны
зүүн хязгаар Дорнод аймаг албан ёсоор эхлүүллээ.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай илтгэл танилцуулав. Тус үйл ажиллагаанд Дорнод аймгийн удирдлага, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Төвийн бүсийн аймгуудад
ажиллалаа
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх
Ч.Даваабаяр болон төвийн бүс хариуцсан ажлын хэсэг Хөвсгөл, Булган, Орхон,
Сэлэнгэ, Дархан аймгуудад ажиллаж, Хүнсний хувьсгалын салхийг орон нутагт
сэвэлзүүллээ. Ажлын хэсэгт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын
зөвлөх Ч.Даваабаяр,
ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
А.Амаржаргал,
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн
бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр,
Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын албаны хүмүүс ажиллалаа.
Эх орны хоймор нутаг Хөвсгөл аймгаас эхэллээ
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний
хөдөлгөөний нээлт 10 дугаар сарын 10-ны өдөр эх орны хоймор нутаг Хөвсгөл
аймгаас эхэллээ.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. Аймгийн ИТХ, ЗДТГ, 22 сум, 1 тосгоны Засаг дарга болон аж ахуй нэгжийн 10 гаруй төлөөлөл, 128 багийн 180 гаруй иргэнд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Анхдагчдийн өлгий нутаг Булган аймаг
/2022.10.12/ Булган аймагт "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг нээлээ. Нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал "УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилт ба Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны хийж хэрэгжүүлж буй ажлууд"-ын талаар, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн "МУ-ын Хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашид авах арга хэмжээ"-ны талаар, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр "Хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтолцоо" сэдвээр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал "Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга"-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Орхон аймаг модоо ч тарина, хүнсээ ч үйлдвэрлэнэ
/2022.10.13/ Орхон аймгийн Эрдэнэт хотод "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт боллоо. Аймгийн ИТХ, ЗДТГ, 16 сумын Засаг дарга болон аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
"Хүнсний хувьсгалыг Сэлэнгэчүүд манлайлна" гэсэн
төлөвлөлт танилцууллаа
/2022.10.15/ Сэлэнгэ аймагт "Хүнсний хангамж, аюулгүй
байдал" үндэсний хөдөлгөөнийг
нээлээ.
Сэлэнгэ аймаг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч гэдгээрээ бусад аймгаас онцлогтой. Хүн амын хүнсний хэрэгцээт мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоог 100 хувь, өндөг, ургамлын тос, гурилан, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, буурцагт ургамлыг 3-27 хувийг дотооддоо үйлдвэрлэж, махны 49,4 хувийг, сүүний 11 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж буй тус аймгийн хувьд Төрийн тэргүүний санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хувьсгал"-д Сэлэнгэчүүд манлайлна гэсэн төлөвлөлт танилцууллаа.
Дархан-Уул аймаг "Хүнсний хувьсгал"-д 4 чиглэлийн
34 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
/2022.10.16/ Дархан-Уул аймагт "Хүнсний хангамж,
аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт боллоо.
Дархан -Уул аймаг нь Улсын үр тарианы ургацын 4,2 хувь, төмсний ургацын 4,4 хувь, хүнсний ногооны ургацын 17,6 хувийг тус тус хангахын зэрэгцээ хураан авсан ургац нь аймгийнхаа хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 100 хувь, төмсөөр 1.7 дахин, хүнсний ногоогоор 1.6 дахин хангадаг гол хүнс үйлдвэрлэгч аймаг юм. Тус аймаг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд 4 чиглэлийн 34 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Ажлын хэсэг
баруун бүсийн аймагт ажиллалаа
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг
Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж, 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн
хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангахад орон нутгийн
удирдлагууд, баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид ямар оролцоотой ажиллах бодлого,
төлөвлөгөөтэй танилцлаа. Ажлын хэсэгт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын
зөвлөх Ч.Даваабаяр,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх
Б.Даваадалай,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн
дарга Д.Энхмаа,
ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
А.Амаржаргал,
ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс ажиллалаа.
Ховд аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг аж
үйлдвэрийн сэргэлттэй хоршиж хэрэгжүүлнэ
/2022.10.31/ Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг нээлээ.
Үйл ажиллагааг нээж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа үг хэллээ. Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. Ховд аймагт 2022 оны байдлаар нийт 140 гаруй аж ахуйн нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж үйл ажиллагаа явуулж байна. Мөн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, сүүний 88.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг боловч төрөл бүрийн будаа, буурцагт ургамал, сахар, чихрийн зүйлийн хангамж бусад орон нутгаас болон гаднын импортоос 100% хамааралтай байна. Тус аймгийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бүтцийн хүрээнд анхаарч, брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорьж ажиллана гэдгийг нутгийн удирдлагууд илэрхийллээ.
Говь-Алтай аймгийн удирдлагууд "Хүнсний
хувьсгал"-ыг боломж гэж харж байна
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа. Тус аймаг нь жимс, жимсгэнэ, халтар арвай, эрдэнэ шишээрээ алдартай бөгөөд энэ онцлогтоо тулгуурлан орон нутагтаа хүнсний хувьсгал хийхээр төлөвлөж байна. Мөн улсын хэмжээнд сонгино, сармисны хэрэгцээг 100 хувь хангахаар зорьжээ. Аймгийн удирдлагууд, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, "Хүнсний хувьсгал"-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ. Орон нутагт үйлдвэрлэл эрхлэхэд түүхий эдийн хангамж хамгийн их хүндрэл учруулдаг тул "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ асуудал шийдэгдээсэй гэж хүсч байгаагаа орон нутгийн үйлдвэрлэгчид хэллээ.
Баянхонгор аймаг дэлхийн зах зээлд чиглэсэн хүнсний
бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарна
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний
хөдөлгөөний нээлт 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймагт зохион
байгуулагдлаа. Тус арга хэмжээг нээж Баянхонгор аймгийн Засаг дарга
О.Мөнхсайхан үг хэллээ. Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй
байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж
танилцууллаа.
Энэ үеэр "Улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа энэ цаг үед Баянхонгор аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, төр засгийнхаа дэвшүүлж байгаа хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж, хамтарч хоршиж ажиллах болно." хэмээн Баянхонгор аймгийн Засаг дарга О.Мөнхсайхан хэллээ.
ХХААХҮЯ-ны
ТНБД Т.Жамбалцэрэнгээр
ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн 5 аймагт ажиллалаа
ХХААХҮЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Увс,
Завхан, Баян-Өлгий, Архангай аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга Т.Жамбалцэрэн,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого
төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого
төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Энхцэцэг
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн
дарга Х.Анар,
Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал
нарын албаны хүмүүс ажиллалаа.
Өвөрхангай аймаг Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах
чиглэлээр 40 ажил хэрэгжүүлнэ
/2022.11.02/ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн Өвөрхангай аймагт нээлтээ хийлээ.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй төрийн бодлого, шийдвэрийг сумдын удирдлага, ард иргэдийн төлөөлөлд танилцууллаа. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болгох зорилготой тус хөдөлгөөнд Өвөрхангай аймаг олон томоохон зорилтыг дэвшүүлж байна. Тухайлбал, тариалангийн эргэлтийн талбайг 20 мянган га-д хүргэж, үр тариа, төмсөөр хүн амын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоогоор 50 хувь хангах, малын тэжээлийн тариалалтыг 5.5 мянган га-д хүргэх, мал аж ахуйн эрчимжсэн болон туслах аж ахуйг байгуулах, 10 суманд мал эмнэлгийн анхан шатны ариун цэврийн лаборатори бий болгох гэхчлэн 40 ажлыг 2027 он хүртэл авч хэрэгжүүлэх аж.
Баян-Өлгий аймаг нийт 34 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт /2022.11.04/ Өлгий хотод боллоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. Мөн үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймагт 2022-2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Тус төлөвлөгөөнд нийт 34 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан ба 11 нь удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, 7 нь газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарын, 8 нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн, 8 нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын чиглэлээр хэрэгжинэ гэдгийг тэрээр онцлов.
Увс аймаг "Хүнсний хангамж-Аюулгүй байдал"
үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүллээ
/2022.11.05/ Увс аймгийн Улаангом хотод "Хүнсний
хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж,
"Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг эхлүүллээ. Тус зөвлөгөөнд:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга Т.Жамбалцэрэн,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого
төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого
төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Энхцэцэг нарын ажлын хэсэг оролцлоо.
Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг дарга болон Увс
аймгийн 19 сумын аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдэд үндэсний хөдөлгөөний
зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй
мэдээлэл өгч, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах
талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга
зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Завхан аймаг нийт 33 зорилт 20 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг
боловсруулан ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж байгаа "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт /2022.11.06/ Завхан аймгийн Улиастай хотод боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг өглөө. Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийн талаарх мэдээллийг Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Сугарбаяр өгөв. Мөн үеэр "Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил", "Жайка, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах", "Зах зээл бэлчээрийн удирдлага" төслүүдийн талаарх мэдээлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны тухай бодлого, зорилтын талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм. Нээлтийн үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, аймгийн хүнс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, тариаланчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршооны гишүүд гээд нийт 100 гаруй хүн оролцов. Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Балжинням "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймагт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Говийн бүс нутгаар ажиллаж байна
Төв аймаг хүнсний хангамжийн түшиц бүс болно
/2022.11.04/ Улс орон даяар өрнөж буй "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний нээлт Төв аймагт боллоо.
"Хүнсний
хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг аймгийн ИТХ-ын дарга
Ц.Жамбалсүрэн нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн
хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх уншиж танилцуулан, аймгийн Засаг
дарга Д.Мөнхбаатарт гардууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах тухай" илтгэл, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтийн тухай илтгэл, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "Хүнсний хувьсгал"-д Төв аймгийн оролцоо, аймгийн "Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт"-тэй хэрхэн уялдуулах" талаар илтгэл мэдээлэл хүргэлээ. Төв аймагчууд "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" хийж, Монгол улсын Засгийн газрын Хүнс экспортлогч улс болох зорилтыг хангах ТҮШИЦ АЙМАГ, НИЙЛҮҮЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХОД бодлого, зорилтоо дэвшүүлэн, хэрэгжүүлэн ажиллаж байна.