Турк улс Австриас Элчин сайдаа эгүүлэн татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-23 11:19:10

АНКАРА. /Anadolu/. Манай улс Австриас Элчин сайдаа эгүүлэн талаа гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “бид харилцаагаа эргэн харахын тулд Австриас Элчин сайдаа эгүүлэн татлаа” гэв.

Австрид “Курдын ажилчны нам” террорист бүлэглэлийнхнийг дэмжсэн жагсаал болсонтой холбогдуулан тус улсаас Туркэд суугаа Элчин сайдыг Туркийн ГХЯ-нд дуудан, эсэргүүцэл илэрхийлсэн тухай Чавушоглу дурджээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ