Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай албан даалгавар өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-22 12:13:49

Архангай аймгийн засаг дарга бичин жилийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор сумдынхаа Засаг дарга, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал нарт хугацаатай албан даалгавар өглөө.

Тухайлбал, аймгийн Хүнс, ХАА-н газарт Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөө гаргаж сумдын Засаг дарга нарт тодорхой үүрэг өгч ажлын явц хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ аймгийн МАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийг 10 дугаар сарын 15-ны дотор бүрэн хангуулах, сум, багийн Засаг дарга нарт 2016-2017 оны МАА-н өвөлжилтийг базаах ажлын төлөвлөгөө гаргаж, удирдан зохион байгуулах ажлын хэсэг байгуулахыг даалгажээ.

МАА-н өвөлжилтийн бэлтгэлийг 10 дугаар сарын 5-ны дотор хангуулж, арга хэмжээ авсан тухай нэгдсэн дүнг 10 дугаар сарын 10-ны дотор аймгийн Хүнс, ХАА-н газарт ирүүлэх, Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас Цэцэрлэг хотын өвөлжилтийн бэлтгэл хангасан нэгдсэн дүнг 10 дугаар сарын 20-ны дотор гаргаж, аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг үүрэгдлээ.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ