Олимпын тугийг Токио хотын даргад гардуулан өглөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-22 12:00:18

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Олон улсын Олимпын хороо Олимпын тугийг Японы нийсэл Токио хотын захирагчид гардуулан өглөө.

Бразилын алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд болсон зуны Олимпын 31 дүгээр наадмын хаалтын ёслолын үеэр дараагийн Олимпыг зохион байгуулах Токио хотын захирагч Юрико Койкэд Олимпын тугийг гардуулан өгсөн юм.

Токиогийн Олимп 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болно.

Хатагтай Юрико Койкэ “Рио-2016”-г “түүхэн Олимп” гэж тодорхойлохын сацуу Токиогийн Олимпыг “ил тод, шударга” зохион байгуулахаа амлалаа.

Г.Доржханд

Холбоотой мэдээ