НАТО Украинд нисэгчгүй онгоц эсэргүүцэх хэрэгсэл удахгүй нийлүүлэхээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-19 10:54:05

АНКАРА. /Anadolu/. НАТО нисэгчгүй онгоц эсэргүүцэх тоног төхөөрөмжүүдийг ойрын үед Украинд нийлүүлнэ гэж Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. 


"Ойрын өдрүүдэд НАТО нисэгчгүй онгоц эсэргүүцэх системийг хүлээлгэн өгч, дронуудын аюулыг, тэр дундаа Иранаас учирч буй аюулыг эсэргүүцэх болно" гэж Столтенберг Берлиний гадаад бодлогын форумын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.  


Украиныг өмнө нь амласан агаарын довтолгооноос хамгаалах системээр хангахаад зогсохгүй энэ төрлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж НАТО-гийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.


Өмнө нь Украины эрх баригчид Оросын цэргүүд тус улсын хотууд руу камиказе-нисэгчгүй онгоц, пуужингаар цохилт өгч байна гэж мэдээлсэн юм. 


Холбоотой мэдээ