ХӨВСГӨЛ: Аймгийн музейд 11 тэргүүнт Жанрайсэг хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-18 19:48:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн музей сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйл, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус музейд хадгалагдаж буй олон ховор үзмэр дотор 11 тэргүүнт Жанрайсэг зэс хөөмөл шармалдсан бурхан байна.



Жанрайсэг нь бодь амгалан дүртэй, 11 тэргүүн, найман мутартай зогсоо байдлаар бадам цэцгийн мандал дээр оршино. Есөн тэргүүн нь эрдэнийн алтан титэмтэй, догшин дүрт болон оройн тэргүүн нь титэмгүй. Лагшиндаа эрдэнийн чимэг зүүлт, торгон хормойвч соёрхжээ.


Урдах хоёр мутраар залбирал үйлдэн, баруун мутрын удаахад эрих, гурав дахь мутарт хүрд барин, билгийн нүдтэй дөрөв дэх мутраар дээдийн өглөг үйлдэж, зүүн мутрын хоёрдугаарт цэцэг, гуравдугаарт нум сум, дөрөвдүгээрт рашааны бумба тэргүүтнийг барьсан байдаг гэдгийг Музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ