Өлгийнхөн 31 төлөөлөгч сонгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙАравдугаар сарын 19-нд болох сум орон нутгийн сонгуультай холбогдуулан сонгуулийн комисс байгуулсанаа Өлгий сумын ИТХТ-ээс зарлав.
Комиссыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус сумын хүн амын тоо өссөн тул хэд хэдэн баг нэмж байгуулагдсанаар сумын ИТХ-д сонгогдох төлөөлөгчдийн тоо нэмэгдэн, 31 мандатад нэр дэвшигчид өрсөлдөхөөр боллоо.
Нам бүлэг, хувиараа нэр дэвшигчид нэр дэвшигчдийнхээ нэр, тодорхойлолт, мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд ирүүлнэ. Саяхны сонгуулиар нэг багаас нөгөөд шилжих хөдөлгөөн нэлээд гарсан. Өлгий сумын багийн дарга нар тэдний бүртгэлийг нарийвчлан нягтлах арга хэмжээ авч байна.
Ш.Айзаря