АРХАНГАЙ: "Бид хариуцлагатай сонгогч" сургалтыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-17 21:29:14

Архангай /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд 21 аймагт “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгуулж байна. 


Өнөөдөр Эрдэнэбулган сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Хариуцлагатай сонгогч” байх мэдлэг олгох сургалтыг аймгийн ЗДТГ-ын шилэн танхимд эхлүүллээ.


Сургалтад оролцож байгаа залуу үеийнхэн сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавих зэрэг сэдвээр багаар ажиллаж, сургагч багш нартайгаа харилцан ярилцаж, мэдлэг олж авах  юм.


Сургалтын багш, чиглүүлэгчээр Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн сургагч багш Н.Батсайхан, Э.Ариунзаяа нар ажиллаж байна. 

“Бид хариуцлагатай сонгогч” сургалт 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд болно.

Холбоотой мэдээ