ХОВД: Буянт гол дагуу 7084 ширхэг мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-17 13:19:58

Ховд /МОНЦАМЭ/. Ховдынхон орон нутгийн онцлог, мод арчилгааны арга барилаас шалтгаалан бүх нийтээр мод тарих ажлыг энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа.


Тухайлбал, аймгийн төв буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг 36 байгууллагын 1377 ажилтан, албан хаагч Буянт голын дундах нийтийн эзэмшлийн талбайд цуглаж, бургас, улиас, хайлаас, шар хуайс гэх мэт 7084 ширхэг мод тарьжээ.


Уг ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг хаврын мод тарилтаар 112.904 ширхэг мод тарьсан. Энэ нь 75 хувийн ургалттай байна. 


Энэ намрын бүх нийтээр мод тарих өдрөөр Жаргалант сумын ЗДТГ, Сум дундын ой анги, БОАЖГ, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хамтран мод бутны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа өрнүүлж, 
хашаандаа сайхан амьдарч байгаа зарим айл өрхийн ногоон байгууламжийг дэмжин мод, бут нийлүүлжээ.     

 

Холбоотой мэдээ