"Шарилжгүй Даланзадгад" аянд Эрүүл мэндийн газар нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-21 21:56:46

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд "Шарилжгүй Даланзадгад" аяныг өрнүүлж эхлээд байгаа юм. Тус аянд аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон бусад байгууллагаа манлайлан оролцсоор байна.

Уг байгууллагын ажилтан албан хаагчид 82 м2 талбайгаас 2 тн шарилж, өмхий ногоо, зангуу, зэрлэг ургамлыг түүжээ.  Бороо орсны дараа, эсвэл усалсаны дараа зулгаах нь амархан бөгөөд бээлий өмсч, амны хаалт зүүх хэрэгтэйг дээрх байгууллагынхан сануулж байна.

Сүүлийн хэдхэн жилийн дотор шарилжны харшилтай хүний тоо 50 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан гэж эрүүл мэндийн газрынхан хэлж байна. Дулааны улиралд харшилтай хүмүүсийн зовиур нэмэгддэг. Мөн олон зүйлийн ургамал их ургаснаас шумуул урд жилүүдийнхээс ч элбэг байгааг иргэд хэлж байгаа юм. Тиймээс байгууллага бүр "Шарилжгүй Даланзадгад" аянд нэгдэн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран орчин тойрныхоо шарилж, хогийн ургамлыг түүж, устгахыг уриалж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
 

Холбоотой мэдээ