ДОРНОГОВЬ: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 30 жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-14 14:57:07

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдаж Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурал үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй.


Сайхандулаан сумын ИТХ-аас нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 30 жилийн ойн хүрээнд баярын хурал, сумын ИТХ-ын өргөтгөсөн хуралдааныг тус тус зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд тус байгуулагын хөгжил, төлөвшил, ололт амжилт, хүндрэл бэрхшээл зэргийг ярилцсан байна.


Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар байгуулсан ИТХ нь тухайн цаг үеийнхээ сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталж, харэгжилтэд нь хяналт тавих, урд болон дунд хугацааны хөтөлбөрийг батлах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэнийг албаныхан тодотгосон.


Энэ хугацаанд Сайхандулаан сумын ИТХ  сум  хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө баталж, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулж хүн ардын амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллажээ.    

Холбоотой мэдээ