Театрын урлагт хүүхдийг хөгжүүлэх арга зүйн симпозиум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-21 12:22:50

“Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр хүүхэд өсвөр үеийг хөгжүүлэх” нь сэдэвт ээлжит 17-р симпозиумыг Өмнөговь аймгийн Буянт зусланд зохион байгууллаа.

Энэ сарын 17-20-нд болсон тус симпозиумд Завхан, Төв, Дорноговь, Дундговь аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн Хэлтсийн мэргэжилтнүүд болон ХБНГУ-ын сургагч багш нар оролцсон байна.

"Дүр бүтээхэд дүрээ судлах, ажиглалт хийх гэх мэт монголын ерөнхий боловсролын сургалтанд нутагшуулах маш их зүйлийг энэхүү симпозиумоос  мэдэж авсан. Уг симпозиумд оролцож байгаа бүх хүмүүс оролцож, хэрэгцээт зүйлсээ өөрийн биеэр хийсэн нь энэхүү арга хэмжээний онцлог байлаа" гэж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн багш Г.Энхцэцэг ярилаа.

1996 оноос эхлэн ХБНГУ-ын хүүхэд залуучуудын академи, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Монголын сургуулиас гадуурх сургалтын Sunrise холбоо хамтран “Ардчилсан Боловсролыг Монголын өсвөр үеийхэнд олгох нь” хөтөлбөрийг тасралтгүй 20 жил амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дээрх симпозиумыг зохион байгуулсан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ