“MESSE FRANKFURT” Монголд төлөөлөгчийн газраа нээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭУЛААНБААТАР. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулалтаараа дэлхийд тэргүүлэгч “MESSE FRANKFURT” компани Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2016 оны 8 дугаар сарын 19-нд төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ. Нээлтийн ёслол "Blue Sky" зочид буудалд болжээ.
“MESSE FRANKFURT” бол бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулахад нь үзэсгэлэн гаргагчдад дэмжлэг үзүүлдэг компани юм.
Үзэсгэлэн худалдаа зохион байгуулалтаар дэлхийд тэргүүлэгч компаниудын тоонд багтдаг тус компани нь 170 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байна.