ДОРНОГОВЬ: Шинэ эмнэлгийн барилгын ажил 50 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-13 11:10:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 15 ортой шинэ эмнэлгийн барилга барьж байна.

Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор мэс заслын өрөө, төрөх тасаг болон хүлээн авах өрөө шинээр нэмэгдэж хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангахын дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ч дэвшил гарна хэмээн орон нутгаас мэдээллээ.

Эмнэлгийн барилгын гүйцэтгэл 50 орчим хувьтай бөгөөд ирэх 12 дугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна.



Холбоотой мэдээ