ДОРНОГОВЬ: Энэ намар найман мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-13 10:25:04

Дорноговь /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хот энэ онд 33 мянган мод тарихаар төлөвлөжээ.

Хавар 25 мянган мод тарьсан бол намрын тарилтаар найман мянган мод тарихаар бэлтгэл ажил хангаж байна.

Сайншандаас зүүн тийш байх говийн паркад дөрвөн мянган мод тарих бол иргэд аж ахуй нэгж байгууллагууд хоёр мянган мод, Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд мянган мод, нөхөн тарилтаар мянган мод тарихаар төлөвлөж байгаа гэж сумын Засаг даргын орлогч Д.Төмөрбаатар мэдээллээ.  

Мөн Говийн паркийг тойруулж хашаажуулахаар болжээ.

Холбоотой мэдээ