В.Путин Крымд айлчилсантай холбогдуулан Украин НҮБ-д гомдол мэдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-20 16:36:45

НҮБ. /TASS/. Украинаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Владимир Ельченко баасан гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассонтай уулзаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Крымд хийсэн айлчлалын тухай ярилцжээ.

Энэ тухай Украинаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн Хэвлэл мэдээллийн алба твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Уг мэдээлэлд “Владимир Ельченко НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассонтай уулзлаа. Тэд В.Путины Крымд хийсэн хууль бус айлчлалын тухай авч хэлэлцсэн. Мөн Орос-Украины хилийн дагуу ОХУ цэргүүдээ төвлөрүүлсээр байгааг төлөөлөгч уулзалтын үеэр онцлон хөндсөн” гэжээ.

В.Путин өчигдөр Крымд очин Оросын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдтэй уулзсан юм.

Оросын албаны хүмүүс Крымд айлчлахыг Киев “хууль бус” гэж үздэг билээ.

Ерөнхийлөгч В.Путиныг Крымд очсонтой холбогдуулан Украины ГХЯ мөн эсэргүүцлээ илэрхийлсэн юм

Г.Доржханд

Холбоотой мэдээ