СЭЛЭНГЭ: Баталгаажсан 100 хувь органик бордооны шошго тэмдгээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Сэлэнгэ Органик
брэнд” хоршоо
органик бордооны
үйлдвэрлэлээрээ бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлжээ.
Ингэснээр органик үйлдвэрлэл эрхлэгч болон хэрэглэгчдэдээ илүү ойртож байна.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн
Мандал сумын үйлдвэрлэгч Ц.Эрдэнэдэлгэрийн “Био-Ялзмагийн
Бордоо”, Жавхлант сумын үйлдвэрлэл эрхлэгч С.Балжир
нарын үйлдвэрлэж байгаа “Био-Ялзмаг Бордоо” ХХААХҮЯ-ны органик
хүнс бүртгэлийн organic.gov.mn цахим бүртгэлийн системд бүртгэгджээ.
Ингэснээр 100
хувь баталгаажсан органик бордооны шошго тэмдэг, QR кодын
эзэн болж байна.
“Био-Ялзмагийн
Бордоо” нь малын бууцыг ЭМ-1, ЭМ-5 идэвхтэй бичил организмаар задлан органикаар
гаргаж авдаг аж.