Махны үнэ буурсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-19 17:07:19

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор жил бүрийн яг энэ цаг үед махны нийлүүлэлт эрс нэмэгдэж, үнэ буурдаг. Энэ жил мал махны үнэ урьд жилүүдийнхээс муу байгааг махны худалдаачид хэлж байна.

Тодруулбал: Төлөг 50-60 мянга, бяруу 250.000, шүдлэн адуу 250,000, бүдүүн адуу 400,000 төгрөгийн ханшаар малчдын гар дээрээс худалдаачид худалдан авч байна.

Махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1 кг нь 6000 төгрөг, шулаа 8000, Адууны ястай мах 1 кг нь 5000-5500, цул мах 6000 төгрөг, хонины мах 1 кг нь 5000, ямааны мах 1 кг нь 4500 төгрөгийн ханштай байна. Хэдийгээр махны үнэ харьцангуй хямд байгаа ч иргэдийн худалдан авалт муу байгааг хэллээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ